Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /эд хөрөнгийн эрхийн бүртгэл/ Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, баталгаажуулах үйлчилгээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмийн 4.2 –р зүйлээр зохицуулагдана.
 

Үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс шийдвэрлэнэ.

1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл 
2. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын цахим үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
3. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж-5000 төгрөг, Яаралтай бол 10000-төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.

 

Ажлын 9 хоногт улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэрлэж хариу өгнө.
 

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь  гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
 

Мэдүүлгийг эд хөрөнгө оршин байгаа аймаг дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн мэдүүлэг хүлээн авах хэсэгт хандан гаргана. Мэдүүлгийг өмчлөгч өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана. 
 

Орон сууцыг хэн хувьчлах вэ?

Төрийн өмчийн орон сууцыг аймаг, нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо болон төрийн байгууллага аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн шийдвэр, ЗГ-ын төрийн өмчийн асуудал эрхэлсэн нэгжийн зөвшөөрлийг үндэслэн хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно. 
 

Агуулга анх оруулсан: 2018-06-21 Шинэчилсэн: 2018-05-21

Мэдээ мэдээлэл