WWW.E-KHUTUCH.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ТАНИЛЦУУЛГА, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ИРГЭДИЙГ ХАМРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 06 сарын 26

2018 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “www.e-khutuch.mn” цахим сангийн ажлын албаныхан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил  болон “www.e-khutuch.mn” цахим хуудасны танилцуулгыг Хэнтий аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын төлөөлөл 40 төрийн албан хаагчдад хүргэж, тэдний  санал, зөвлөмж, асуулгыг хуудсаар хүлээн авав.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” ашиглалтын явцыг туршиж үзэх, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсох, цаашид сайжруулах ажлын зорилгоор аймгийн 80 иргэнийг хамруулан тодорхой цагийн хуваарьтайгаар тусгайлан бэлтгэсэн төвийн интернет орчин бүхий танхим, компьютеруудад суулгаж “www.e-khutuch.mn” цахим хуудсаар зочлуулж хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг ярилцлагын аргаар болон санал, асуулгыг  хуудсаар авах ажлыг хийв.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” цахим хуудсыг Хэнтийн аймгийн төрийн албан хаагчид болон иргэд ач холбогдолтой чухал ажил болохыг тэмдэглээд, цаашид өөрийн аймгийн төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй, тодорхой бэлтгэн өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээ мэдээлэл