“WWW.E-KHUTUCH.MN” ЦАХИМ ХУУДАСНЫ ТАНИЛЦУУЛГА, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ИРГЭДИЙГ ХАМРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 09 сарын 19

2018 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “www.e-khutuch.mn” цахим сангийн ажлын албаны ажилтнууд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил  болон “www.e-khutuch.mn” цахим хуудасны танилцуулгыг Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын төлөөлөл 26 төрийн албан хаагчдад хүргэж, тэдний  санал, зөвлөмжийг асуулгын хуудсаар авлаа.

Мөн аймгийн шүүх, прокурор, нотариат, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын төлөөлөл 18 албан ажилтантай уулзалт зохион байгуулж www.e-khutuch.mn цахим хуудсыг танилцуулах, тэдний  санал, зөвлөмжийг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” ашиглалтын явцыг туршиж үзэх, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсох, цаашид сайжруулах ажлын зорилгоор аймгийн 60 иргэнийг хамруулан тодорхой цагийн хуваарьтайгаар тусгайлан бэлтгэсэн төвийн интернет орчин бүхий танхим, компьютеруудад суулгаж “www.e-khutuch.mn” цахим хуудсаар зочлуулж хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг ярилцлагын аргаар болон санал, асуулгыг  хуудсаар авах ажлыг хийв.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” цахим хуудсыг Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид болон иргэд ач холбогдолтой чухал ажил болохыг тэмдэглээд, цаашид өөрийн аймгийн төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй, тодорхой бэлтгэн өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээ мэдээлэл