ҮНДСЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРЛААС ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2018 оны 06 сарын 15

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 6.3 дахь хэсэгт  “Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг тус хүрээлэн гүйцэтгэн ажиллаж байна.

Үндэсний зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурал 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот танхимд болсон.  

Анхдугаар хурлаар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдэд тодорхой асуудлаар чиглэл өгсөн тогтоолын төслийг хэлэлцэж нийт гишүүдийн саналаар баталсан. Үндэсний зөвлөлийн нийт гишүүдэд тогтоолыг хүргүүлсэн болно. Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл