ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2019 оны 03 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн. Ийнхүү бэлтгэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний ээлжийн сургалтыг 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд, хоёрдугаар ээлжийн сургалтыг 2 дугаар сарын 24, 25-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

   

Тэгвэл 3 дугаар сарын 14,15-ны өдөр  “Эрх зүйн хөтөч” бэлтгэх гуравдугаар ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийтдээ Нийслэлийн дүүргүүдийн хороодын нийгмийн ажилтнууд болон Насан туршийн боловсролын төвийн сургагч багш нараас  бүрдсэн 50 хүн хамрагдлаа. Сургалтыг 16 цагийн хөтөлбөртэйгээр зохион байгууллаа. Тус сургалтыг Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын гарын авлага, хөтөлбөрийг боловсруулсан зөвлөх үйлчилгээний багтай хамтран зохион байгууллаа. Сургалтад Академич Н.Бэгз, хууль зүйн шинжлэх ухааны доктор, професоор Ц.Сарантуяа, Удирдлагын академийн багш, доктор Т.Алтанцэцэг, хууль зүйн доктор А.Алтанзул, хуульч, судлаач Г.Оюунболд, В.Энхтамир, Э.Туулайхүү, Б.Дуламсүрэн нарын багш нар хичээл заалаа.

Цаашид эдгээр бэлтгэсэн эрх зүйн хөтчөөр дамжуулан иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээ мэдээлэл