ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 11 сарын 01

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын XI ээлжийн сургалтыг Монголын хуульчдын холбоо, Иргэдийн оролцоо II төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад Өмнөговь аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 45 иргэн хамрагдлаа.

Дээх сургалтыг хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Б.Эрдэнэбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн багш, сэтгэл зүйч О.Жаргалсайхан , ХУИС-ийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийнсайхан, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа нар хичээл заав.

Сургалтын хаалтад  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар оролцож, Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан 45 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Мэдээ мэдээлэл