ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 11 сарын 30

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын XIII ээлжийн сургалтыг Иргэдийн оролцоо II төсөл, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Өвөрхангай аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, арга зүйч мөн Арвайхээр сумын багийн зохион байгуулагч зэрэг ажил, мэргэжлийн 55 албан хаагч хамрагдаж байна.

Тус сургалтыг хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч, Б.Эрдэнэбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн багш, сэтгэл зүйч Р.Хосбаяр , Иргэдийн оролцоо II төслийн зохицуулагч, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч В.Энхтамир нар хичээл заав.

Сургалтын хаалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг нар оролцож Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан 45 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Мэдээ мэдээлэл