ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 12 сарын 06

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  XIV  ээлжийн сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нээлттэй нийгэм форум, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт эхэллээ. Сургалтад Сэлэнгэ аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сум, тосгодын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 58 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтыг нээж Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нар үг хэллээ.

Тус сургалт 12 дугаар сарын 6-н, 12 дугаар сарын 7-ны  өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжилнэ.

Мэдээ мэдээлэл