ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 12 сарын 18

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын XV ээлжийн сургалтыг Иргэдийн оролцоо II төсөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад Увс аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сум Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 58 албан хаагч хамрагдлаа.

Тус сургалтыг хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч, Б.Эрдэнэбилэг, ХУИС-ийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийнсайхан, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч В.Энхтамир, нар хичээл заав.

    

Сургалтын хаалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Увс аймгийн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан нар оролцлож “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан 58 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Мэдээ мэдээлэл