НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙН БУЛАН НЭЭГДЛЭЭ

2020 оны 09 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлын нэг нь  хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны үйл ажиллагааг иргэдэд булан байдлаар хүргэх ажил юм. Энэ хүрээнд 6 аймагт эрх зүйн хөтчийн буланг нээгээд байсан бол 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт Эрх зүйн хөтчийн булан нээгдлээ. Ингэснээр Нийслэлийн 9 дүүргээс эрх зүйн хөтчийн булан нээсэн анхдагч дүүрэг боллоо.

Нээлтэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга В.Энхтамир, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын төрийн удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга болон бусд зочид төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь эрх зүйн мэдээллийн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах тул  иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч буюу гарц мөн болно.

Мэдээ мэдээлэл