“legalinfo.mn” ЦАХИМ ХУУДАСНЫ ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО

2020 оны 09 сарын 23

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс-Зaйделийн сантай хамтран  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn” цахим хуудасны лого бүтээх уралдааныг зарласан. Тус уралдаанд 37 оролцогчийн 96 уран бүтээл ирснээс Д.Төмөрбаатарын уран бүтээл шалгарлаа.

 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn” цахим хуудасны лого бүтээх уралдааны ялагчид шагнал гардуулах ёслол боллоо. Ёслолд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа болон лого бүтээх уралдааныг шалгаруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Д.Төмөрбаатарын бүтээл нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn” цахим хуудасны албан ёсны лого болох бөгөөд мөн гар утасны апп-ны нүүр зураг болох юм. 

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчиддоо талархал илэрхийлж байна.

Мэдээ мэдээлэл