Иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан "1800-1202" подкастын анхны дугаар цацагдлаа.

2021 оны 02 сарын 08

      Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан "1800-1202" подкастын анхны дугаарыг хүргэж байна. Тус подкаст 7 хоног бүр та бүхэнд хүрэх болно. Подкастын дугаарыг "Хууль зүйн луужин 1" пэйж хуудсаар дамжуулан иргэдийн хамгийн их хандсан сэдвээр цувралаар хүргэхээр зорьж байна. Энэ удаагийн дугаарт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөгөө, мэдээллийн ажилтан Г.Болормаа оролцож ажлаас үндэслэлгүй халах сэдвийн хүрээнд зөвлөгөө, мэдээллийг өглөө.

    Мөн танд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах шаардлага тулгарвал 1800-1202 дугаарт холбогдож өөрт шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Подкастын анхы дугаарыг сонсохыг хүсвэл ЭНД дарж сонсох боломжтой.

Мэдээ мэдээлэл