ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Хувийн өмчийн газар

Хувийн өмчийн газар

Асуудлыг шийдвэрлэх дараалал

1

Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл)

Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:

 

 Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

  • Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ийн тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.
  • Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна. (Иргэн та хүсэлт хүлээн авсан талаар тодорхойлолтоо шаардан авч хадгалаарай!!!)

Тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.

Тайлбар: Шийдвэр гэдэг нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөө батлах тухай ИТХ-ын тогтоолыг хэлж байгаа болно.

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

 

2

Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл)

Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

 

 

3

Газар өмчлөх эрхийг баталгаажуулах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйл)

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.

Шийдвэр гэж Газрыг өмчлөх эрх төрөөс иргэнд шилжсэн болохыг нотлох үндсэн баримт бичиг;

Нэгж талбарын дугаар гэж 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын дугаарыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх болсон. Нэгж талбарын дугаарыг тухай газрын кадастрын зургийг баталгаажуулах эрх бүхий газрын алба даамлын зүгээс олгох бөгөөд нэгж талбарын дугаар нь цаашдаа тухайн газар төдийгүй уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төр болон бусад этгээдийн зүгээс ялгаж таних “гол түлхүүр” болон хэрэглэгдэх юм.

Мөрдөж байгаа журам ёсоор нэгж талбарын дугаар нь 10 оронтой тоо бүхий дугаар байна.

Жишээ нь: Завхан аймгийн Их-Уул сум дахь нэгж талбарын дугаар нь 81010ХХХХХ дугаарлалттай байна. 8 кадастрын баруун бүс, 81 кадастрын мужийн дугаар буюу Завхан аймаг 010 кадастрын тойргийн дугаар буюу Завхан аймгийн Их-Уул сум. ХХХХХ нэгж талбарын хувийн дугаар болно.

Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж Тухай газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн болохыг баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа хэлтэс, газраас иргэнд олгож байгаа баримт, иргэд энэхүү гэрчилгээний үндсэн дээр өмчийн газар төдийгүй үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах боломжтой болдог. 2018 оны 11 сарын 01-нээс эхлэн газар болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэгж талбарын дугаар тавигдах болсныг анхааралдаа авна уу!

 

4

Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

 

5

Иргэн газар өмчлөх эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл)

Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/1/388/decide_order