Заавар

Мэдээлэл бэлтгэх арга:

  1. Эрх зүйн хөтөч буланг бэлдэхдээ иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн жагсаалтыг гаргана.
  2. Тухайн гаргасан жагсаалтын дагуу мэдээллийг цуглуулж бэлтгэнэ.
  3. Эрх зүйн хөтөч булан нь “Хуулийн зохицуулалт”, “Асуудлыг шийдвэрлэх байгууллага”, “Асуудлыг шийдвэрлэх дараалал”, “Асуудлыг шийдвэрлэх хугацаа”, “Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах” гэсэн үндсэн 5 агуулгаас бүрдэх ба нэмэлтээр “Зөвлөгөө мэдээлэл”, “Түгээмэл асуулт хариулт” гэсэн хэсэгтэй.
  4. Мөн тухайн эрх зүйн хөтчийн ерөнхий тайлбарыг оруулах боломжтой юм.
  5. Мөн тухайн үйлчилгээнд нэмэлтээр нэг текстийг онцолж түүнийг дэлгэрүүлж тайлбарлаж өгсөн “текст, зураг, өөр сайтны мэдээлэл, бусад файл” зэргийг холбож оруулж иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой юм.

Нэмэлт мэдээлэл хавсаргах заавар:

Нэмэлт мэдээллийг агуулах гэж байгаа текстийг идэвхижүүлж өнгийг нь улаан болгох ба агуулагдаж орж буй мэдээллийг шар дэвсгэрээр будаж ялгаж өгнө. Тухайн шар дэвсгэрт нэмэлт текст оруулах бол тухайн оруулах гэж байгаа текст, цахим хуудас холбох гэж байгаа бол тухайн цахим хуудасны LINK холбоосыг, зураг оруулах гэж байгаа бол тухайн зурагны нэрийг бичиж ялгаж өгнө.

Анхаарах зүйл:

            Ямар ч тохиолдолд зурган мэдээлэл оруулах тохиолдолд тухайн зургийг задгай байдлаар давхар хавсаргаж явуулахыг анхаарна уу...

Жич:

            Доор оруулсан мэдээлэл тухайн салбарын цахим хуудас, холбогдох тараах материал, хэвлэмэл ном зэргээс цуглуулж бэлтгэсэн болно. Энэ мэдээллүүдийн харагдах байдлыг www.e-khutuch.mn цахим хуудсаар орж харах боломжтой.

 

Эрх зүйн цахим хөтөчийн мэдээллийг бэлтгэх загварыг ЭНД дарж татаж авна уу

 

Тухайн мэдээлэлийг бэлтгэх дэлгэрэнгүй зааврыг доорх слайдаас үзнэ үү.

 

 

Мэдээ мэдээлэл