ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Хувийн өмчийн газар

Хувийн өмчийн газар

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Газар өмчилж авахыг хүссэн иргэн өргөдлөө Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-ын даргын 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар батлагдсан загварын дагуу тухайн газрыг харьяалах орон нутгийн газрын албанд хандаж гаргана. 

 
ГАЗРЫН АЛБА

Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан дараах бичиг баримтыг хавсаргана.

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар;
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг.

Газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл

 
Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.

 
Дээрх  хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана.

 


http://e-khutuch.mn/guide/print/1/388/decide_org