ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Хувийн өмчийн газар

Хувийн өмчийн газар

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”.

Тайлбар: Төрөөс газрыг аж ахуйн нэгж байгууллага болон гадаадын иргэнд өмчлүүлэхгүй гэсэн үг. Монгол Улсын иргэд ч хувийн өмчийн газрынхаа өмчлөх эрхийг аж ахуйн нэгж байгууллага, гадаадын аливаа этгээдэд шилжүүлж үл болно! Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар "Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй."

Тайлбар: Газрыг гэр бүлийн хамтын буюу ахуйн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, харин аж ахуйн буюу бизнес (газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт)-ийн зориулалтаар бол зохих үнэтэйгээр өмчлүүлнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний хамтын зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газар нь байршлаасаа хамаарч дараах хэмжээтэй байдаг.

                    Нийслэлд                                                                       0,07 хүртэл га

                    Аймгийн төвд                                                                 0,35 хүртэл га

                    Сумын төв, тосгонд                                                       0,5 хүртэл га

                    Нийслэлийг аймгийн төвтэй холбосон

                    улсын чанартай авто замын дагуух газарт

                    /сумын төвөөс бусад/                                                    0,07 хүртэл га

 

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь дараах эрхтэй:

  • Иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах; /Энэ хугацаа г 2028 он хүртэл үргэлжлэхээр хуульд заажээ./
  • Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бол тухайн иргэний хүсэлтээр уг газрыг түүнд үнэгүй өмчлүүлэх (МУГӨТХ-ийн 5.1.5.2);
  • Иргэний хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө (өмч хувьчлал болон иргэний хуулийн дагуу олж авсан)-ийн доорх эзэмших эрхтэй газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд тухайн газрыг зохих үнээр нь өмчлүүлнэ (МУИГӨТХ-ийн 5.1.6.1);
  • Иргэний шинээр барьж байгуулах, эсхүл хуульд заасны дагуу хувьчилж авах үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бол тухайн газрыг дуудлага худалдаа зохион байгуулах замаар өмчлүүлнэ (МУИГӨТХ-ийн 5.1.6.2).

http://e-khutuch.mn/guide/print/1/388/law