ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ нөхөн авах

Эрхийн гэрчилгээ нөхөн олголт гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шинэ эрхийн гэрчилгээн дээр “нөхөн олгов” гэсэн дардас дарж олгох үйл ажиллагааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ нөхөн авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Иргэн бол өргөдөл, хүсэлт,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Аж ахуйн нэгж байгууллаг бол Албан хүсэлт /Хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Аж ахуйн нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /нотариатаар баталгаажуулах/
  • Кадастрын зураг /Эх хувь, хуулбар/
  • Өдөр тутмын сониноор зарлуулсан бичиг /Тухайн зар гарсан сонингийн хайчилбарын хамт/
  • Газрын төлбөр, тооцоо нийлсэн акт /хуулбар хувь байж болно/
  • Захирамжийн  хуулбар
  • УБЕГ-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Барьцаа бүртгэлд байгаа эсэх лавлагаа /ААНБайгууллага: УБЕГ-ын эд хөрөнгийн архивын хэлтсээс, Иргэн: ХДҮХХГазраас/
  • Үрэгдүүлсэн гэрчилгээний дугаар
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өр төлбөргүй тухай тодорхойлолт /ШШГ-ийн мэдээлэл лавлагаа тоо бүртгэлийн тасгийн газраас
  • Газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсний торгууль

Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал дараах дарааллын дагуу хүлээн авч, Газар ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн олгох асуудлыг шийдвэрлэдэг.

Үүнд:

Нэг. Өргөдөл хүлээн авч, бүртгэх

Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь доор дурдсан үйл ажиллагааг хийнэ. Үүнд:

  • Өргөдлийн маягт дээр холбогдох бичилтийг хийх;
  • Өргөдлийг “Өргөдөл бүртгэх дэвтэр”-т бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх;
  • Өргөдөл хүлээн авсан талаарх тодорхойлолтыг “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-ын дагуу бичиж өгнө.

Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалууд дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд өргөдлийг буцаах тул бичиг баримт бүрдүүлэлтэд анхаарна уу!

Хоёр. Газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох

Эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо гэмтээсэн, үрэгдүүлсэн гэрчилгээг тухайн аймаг, нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар хүчингүй болгоно. Тушаалд уг гэмтээсэн, үрэгдүүлсэн эрхийн гэрчилгээний дугаарыг бичсэн байна. 

Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал нь холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргагчтай газар ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г баталгаажуулж олгодог.

Газар ашиглах гэрээ байгуулахдаа 2 хувь үйлдэнэ. Шаардлагатай бол 3 хувь үйлдэж болно


http://e-khutuch.mn/guide/print/1/462/decide_order