ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ нөхөн авах

Эрхийн гэрчилгээ нөхөн олголт гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шинэ эрхийн гэрчилгээн дээр “нөхөн олгов” гэсэн дардас дарж олгох үйл ажиллагааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ нөхөн авах тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана.

Үүнд:

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах бол нийслэлийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол дүүргийн Газрын албанд;
  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд.

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ нөхөн авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Иргэн бол өргөдөл, хүсэлт,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Аж ахуйн нэгж байгууллаг бол Албан хүсэлт /Хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Аж ахуйн нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /нотариатаар баталгаажуулах/
  • Кадастрын зураг /Эх хувь, хуулбар/
  • Өдөр тутмын сониноор зарлуулсан бичиг /Тухайн зар гарсан сонингийн хайчилбарын хамт/
  • Газрын төлбөр, тооцоо нийлсэн акт /хуулбар хувь байж болно/
  • Захирамжийн  хуулбар
  • УБЕГ-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Барьцаа бүртгэлд байгаа эсэх лавлагаа /ААНБайгууллага: УБЕГ-ын эд хөрөнгийн архивын хэлтсээс, Иргэн: ХДҮХХГазраас/
  • Үрэгдүүлсэн гэрчилгээний дугаар
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өр төлбөргүй тухай тодорхойлолт /ШШГ-ийн мэдээлэл лавлагаа тоо бүртгэлийн тасгийн газраас
  • Газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсний торгуульЙ

http://e-khutuch.mn/guide/print/1/462/decide_org