ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгүүлэх, гэрчилгээ авах

Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн эрхийн газар хариуцан ажиллаж байна. Хэрэв та өөрийн зохиосон бүтээлийг бүртгүүлж зохиогчийн эрхийн гэрчилгээ авах гэж байгаа бол дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Өргөдөл – та өргөдлийн маягтыг http://www.burtgel.gov.mn/ipom/ цахим хаягаас татан авч компьютер дээр бөглөнө.
  2. Бүтээлийн танилцуулга - Бүтээлийнхээ агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгана.
  3. Эх бүтээл – эх бүтээлээс хоёр хувийг, таны бүтээл бичмэл бүтээл бол хэвлэмэл байдлаар хавсаргана.
  4. Зохиогчийн эрхийн гэрчилгээг иргэний нэр дээр авах бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн нэр дээр авах бол тухайн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  5. Хэрэв бүтээлийг та бие даан ганцаараа бүтээсэн бол түүнийг нотлох хөндлөнгийн баримтыг хавсаргана. Харин гэрээний дагуу, захиалгаар бүтээсэн бол тухайн гэрээ болон гэрчлэх баримт бичгийг гарган өгнө.
  6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт – бүтээлийн төрлөөс хамааран бүтээл тус бүр дээр ялгаатай үйлчилгээний хураамжийг төлнө.

 


http://e-khutuch.mn/guide/print/10/224/decide_org