ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргана..ыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой бӨргөдөлд дараах мэдээллийн тусгана. Үүнд:.Үүнд:энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн б
Ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ; йн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. /Усны тухай хуулийн 2
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;
Худгийн мэдээлэл;
Иргэнийус ашиглах хүсэлтийг дараах байгууллага хүлээн авч эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргана. Үүнд: хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.

                Ус ашиглах хүсэлтэд дараах  бичиг баримтыг хавсаргана. Үүнд:
Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
Рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;
Барилга  байгууламжийн зураг, төсөл;
Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тайлан, дүгнэлт.

Рашаан ашиглах хүсэлт гаргахад дээрх бичиг баримтаас гадна дараах бичиг баримтыг нэмж хавсаргана. Үүнд:
Усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, энэ хуулийн 4.5-д заасан усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг;
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;
Рашааныг хамгаалах, ашиглах төсөл;


http://e-khutuch.mn/guide/print/11/152/decide_order