ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны гол зорилт:

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1 Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

Усны нөөцийг судалж тогтоох, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэх, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлэх
2.5.1.1 Усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хайгуул судалгааны ажлын явцад хяналт тавих
2.5.1.2 Улсын усны нөөцийн нэгдсэн менежментмйн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах
2.5.1.3 Гадаргын усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах хууль эрх зүйн орчинг хэрэгжүүлэх, хяналт тавих.
2.5.1.4 Усны сан бүхий газар, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
2.5.1.5 Усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулах
2.5.1.6 Улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдлын тайланг гаргах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр хангах

2.5.2 Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

Усны нөөц, түүнийг зохистой ашиглах усны талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах:
2.5.2.1 Ус ашиглуулах болон усаар хангагч байгууллагад дүгнэлт гаргах, ус ашиглалтын мэдээ тайлагнах
2.5.2.2 Сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газрын гаргасан ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавих
2.5.2.3 Голын голдирлыг өөрчлөх, урсцад тохируулга хийх, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалт зэрэг судалгаа, зураг төсөлд дүгнэлт гаргах.

2.5.3 Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

Хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх
2.5.3.1 Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, мэдээ тайлан гаргах
2.5.3.2 Ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартын хэрэгжилтэд хяналт тавих
2.5.3.3 Хоногт 50 шоометрээс их, эсхүл аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид дүгнэлт гаргах.

2.5.4 Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд

Салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, төсвийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулна.
2.5.4.1 Салбарын удирдлагын манлайллыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгууллтаар хангах, дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хийх
2.5.4.2 Санхүү, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл боловсруулах хэрэгжүүлэх
2.5.4.3 Үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадавхыг бэхжүүлэх

2.6 Үйл ажиллагааны зорилт

Агентлагийн үйл ажиллагаа зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус агентлаг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг болон албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгах замаар хэрэгжүүлнэ.

2. Мөн усны тухай хуульд Ус сувгийн удирдах газар хяналт тавина. 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                                                                                                          Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна. 

Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016

7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна 

Email: usug1959@gmail.com


http://e-khutuch.mn/guide/print/11/152/decide_org