ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /иргэний бүртгэл/ 16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл

Иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт болдог бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна. 
Төрсний гэрчилгээ, Эцэг эхийн иргэний үнэмлэх, Үйлчилгээний үнэ -18300 (Иргэний үнэмлэхийн үнэ 15000 төг, тэмдэгтийн хураамж 3300 төг) зэрэг баримт бичгийг бүрдүүлэн сум дүүргийн улсын бүртгэгчид өөрийн биеэр ирж зураг болон биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл (гарын хурууны хээ)-д бүртгүүлнэ.

25, 45 нас хүрсэн иргэнд тухайн насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сольж олгохын зэрэгцээ овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс өөрчлөгдсөн, эсхүл дүр төрхийн өөрчлөлт орсон бол сольж олгох зохицуулалттай.

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолын дагуу иргэний үнэмлэх авахад 18,300 төгрөг төлнө.

Иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хяналтын улсын байцаагч зөрчлийг шийдвэрлэж, шийтгэл оногдуулна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн иргэн заавал өөрийн биеэр очих шаардлагатай бөгөөд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах улсан бүртгэлийн хэлтэст /дүүрэгт/ хандана.

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд:

  • Иргнэний үнэмлэх дахин авах хүсэлт бөглөх
  • Хяналтын улсын байцаагчийн торгууль ноогдуулсан баримтын хамт /30,000 төгрөг/
  • Өөрт ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандана

burtgel.gov.mn 

Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд хариуцлага тооцно.

  • Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаа хэтэрсэн
  • Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаа хэтэрсэн
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний дүрмийн 2.7-д заасан иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах үүргийг биелүүлээгүй

Зөрчлийн тухай хууль 
Монгол Улсын Иргэний Үнэмлэхний дүрэм 

Монгол Улсын бүртгэлийн тухай хууль

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

http://e-khutuch.mn/guide/print/13/156/all