ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан

Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдэх маргаан

Асуудлыг шийдвэрлэх дараалал

1. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд дараахь зүйлийг  заавал тусгана:

  • өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  • түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  • Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
  • өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  • маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;
  • Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  • Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
  • хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

2. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.

3.Иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийнэ.

4.Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

5. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.


http://e-khutuch.mn/guide/print/15/293/decide_order