ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан

Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдэх маргаан

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

  • Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
  • Засгийн газрын шийдвэр;
  • Монгол Улсын олон улсын гэрээ;
  • Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр

Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Улсын Их Хурлын гишүүн;
  • Ерөнхий сайд;
  • Засгийн газрын гишүүн;
  • Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
  • Улсын ерөнхий прокурор.

Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

  • Монгол улсын ерөнхийлөгч
  • Улсын Их Хурлын дарга;
  • Ерөнхий сайд;
  • Улсын Их Хурлын гишүүн.

http://e-khutuch.mn/guide/print/15/293/law