ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 14 хоног байна.

Тухайн өргөдөл, мэдээллийг шалгахад бусад байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зэрэг бусад нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай бол Цэцийн дарга дээрх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн тодорхой ажиллагаа хийгдэж буй тохиолдолд дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгагдах үндэслэл болдог.

Татгалзах үндэслэл

  • Өргөдөл, мэдээлэлд дурдсан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал;
  • өргөдөл, мэдээлэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй;
  • өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;
  • уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа;
  • Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал.

http://e-khutuch.mn/guide/print/15/298/decide_order