ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Цэцийн шийдвэр

Цэцийн шийдвэр

Асуулт: Цэц шийдвэр гаргахдаа юуг үндэс болгох вэ?

Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавьсан шаардлагыг бүрэн хангах буюу хэрэгсэхгүй болгох, эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахдаа гагцхүү хуралдааны явцад батлагдсан баримт нотолгоог үндэслэнэ.

Асуулт: Цэцийн шийдвэрийн агуулгад юу юуг тусгах вэ?

Цэцийн шийдвэрт дараах зүйлийг тусгана:

  • Шийдвэрийн нэр, гаргасан он, сар, өдөр, цаг, газар, байр;
  • Цэцийн хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;
  • маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч, орчуулагч, гэрч, шинжээчийн нэр;
  • өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн нэр, тэдгээрийн тавьсан шаардлага;
  • тухайн маргааныг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг баримтлан хэлэлцсэн;
  • үйл ажиллагаа буюу шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаж байгаа албан тушаалтны нэр, хаяг, эрхэлсэн ажил;
  • Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон нөхцөл, байдал;
  • Цэцийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт, материалын тухай дүгнэлт;
  • Цэцээс шийдвэр гаргахдаа удирдлага болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт;
  • Цэцээс маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай.

Асуулт: ҮХЦ-ээс гаргадаг шийдвэрийн хэлбэр?

  • Цэцийн шийдвэрийн хэлбэр нь 3 янз байна. Үүнд:

  • магадлал;
  • дүгнэлт;
  • тогтоол гэсэн.
  • Цэц 3 гишүүнтэй бага суудлын хуралдаан магадлал, 5 гишүүнтэй дунд суудлын хуралдаан дүгнэлт, 7-9 гишүүнтэй их суудлын хуралдаан тогтоол гаргадаг.

Асуулт: ҮХЦ нь яг ямар асуудлаар шийдвэр гаргах вэ? Шүүхээс ялгарах онцлог нь.

“Үндсэн хууль зөрчсөн маргаан” гэж шүүх эрх мэдлийн бусад төрлөөс ялган заагласан. Харин аль байгууллага, албан тушаалтан зөрчсөн хэрэг вэ? гэвэл Үндсэн хууль хэрэглэгч буюу хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтныг хамруулан ойлгож болно.

 


http://e-khutuch.mn/guide/print/15/302/faq