ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх журам

Энэ нь давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хянах ажиллагааг зохицуулж байдаг эрх зүйн хэм хэмжээний бүрдэл цогц юм.

Зөвлөгөө№1: Хэрэв та давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор бичгээр хүсэлт гаргавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу тухайн давж заалдах шатны шүүх  хуралдаан хэзээ, хаана болохыг танд мэдэгдэх үүрэгтэй. Харин зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүх хуралдаанд ирээгүй бол давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.


http://e-khutuch.mn/guide/print/16/309/advice