ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах журам

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах журам

Хуулийн зохицуулалт

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно: /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйл/

  • шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;
  • шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
  • шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон.

ИХШХШтХуулийн 180 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор талууд, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаархи баримтыг хавсаргана.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тухайн шатны шүүх хуралдаанаар дараах байдлаар хянан шийдвэрлэнэ. /ИХШХШтХуулийн 181 дугаар зүйл/

  • Та шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл таньд шүүхээс мэдэгдэх ба харин таны буюу хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй явдал хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй.
  • Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.
  • Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.
  • Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

Харин биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй. /ИХШХШтХуулийн 182 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

http://e-khutuch.mn/guide/print/16/311/all