ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны байгууллага, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон бусад аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаа болон шийдвэр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, уул эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандаж гаргасан баримт бичиг.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Гомдлоор хэрэг хэлэлцэхдээ шүүх гомдол гаргагч болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг оролцуулах бөгөөд гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гомдлыг буцаах тухай шүүгчийн захирамж гаргана. Харин шүүх хуралдаанд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй. /ИХШХШтХуулийн 159 дугаар зүйл/

Гомдол гаргагч буюу та өөрийн гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэх бөгөөд Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоон дараах шийдвэрийн аль нэгийг гаргадаг: /ИХШХШтХуулийн 160 дугаар зүйл/

  • хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах буюу зогсоохыг үүрэг болгох, шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох;
  • гомдлыг хэрэгсэхгүй болгох

http://e-khutuch.mn/guide/print/16/317/decide_order