ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны байгууллага, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон бусад аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаа болон шийдвэр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, уул эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандаж гаргасан баримт бичиг.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
  • Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргах ба дараах зүйлүүдийг тусгана. /ИХШХШтХуулийн 157 дугаар зүйл/
  • Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана.
  • Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ.

http://e-khutuch.mn/guide/print/16/317/decide_org