ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэдэг нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, талууд мэтгэлцэхгүйгээр маргааныг хэн аль нь хүлээн зөвшөөрч дуусгавар болгохыг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаар

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах
  2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
  3. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрч, хэргийг шийдвэрлэхийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж нэрлэсэн. 

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн бол ШҮҮГЧ захирамж гаргаж, баталгаажуулна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа  тохиолдолд:

  • Шүүх хуралдаанаас өмнөх шатанд нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлт, тайлбарыг БИЧГЭЭР авч, шүүгч Захирамж гаргана.
  • Шүүх хуралдаан дээр дээрх хүсэлтийг гаргасан тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүгч захирамж гаргана. 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх тохиолдолд:

  • Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, шүүхэд ирүүлнэ.
  • Шүүх эвлэрлийн гэрээг хүлээн аваад хуульд харшилж байгаа эсэх, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхийг тодруулж, ийм нөхцөл байхгүй бол эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Шүүх хуралдаан товлохоос өмнө – хүсэлт шийдвэрлэх журмаар

Шүүх хуралдааны үед – тэмдэглэлд тусгаж, шийдвэр гаргана.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд ГОМДОЛ ГАРГАХ ЭРХГҮЙ бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй байдаг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагчтай эвлэрэхдээ энэхүү үр дагаврыг бодолцож, шийдвэрээ гаргах нь зүйтэй.


http://e-khutuch.mn/guide/print/17/243/all