ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Сэжигтнийг баривчлах

Мөрдөгч нь сэжигтнийг баривчлах шүүхийн зөвшөөрөл авах тухай саналыг прокурорт гаргах, сэжигтнийг шууд баривчлах тус тус эрхтэй

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  • Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах

Мөрдөгч хуульд заасан баривчлах үндэслэл бүхий саналыг прокурорт гаргах бөгөөд прокурор саналыг хянаж үзээд сэжигтнийг баривчлах тухай өөрийн саналыг гаргана. Энэхүү саналдаа дараах зүйлийг тусгана.

а/санал гаргасан прокурорын нэр, албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр;

б/сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

в/баривчлах үндэслэл, түүнийг нотлох баримт.

Хууль бусаар баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллана. Шүүх прокурорын саналыг хянаж үзээд баривчлах эсэхийг шийдвэрлэх бөгөөд баривчилах тухай шийдвэр гаргаж буй тохиолдолд дараах зүйлсийг тусгана.

а/сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

б/баривчлах үндэслэл;

в/баривчлах ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрэгжүүлэх байгууллага;

г/зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг;

д/шийдвэр хүчинтэй байх хугацаа;

е/шүүгчийн гарын үсэг, тэмдэг.

 


http://e-khutuch.mn/guide/print/18/232/decide_order