ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Ажил амралтын цаг

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 157.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/2/369/decide_time