ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах түүнийг шийдвэрлэх ажиллагаа Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах түүнийг шийдвэрлэх

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах түүнийг шийдвэрлэх

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Өргөдөл гаргах:

Иргэд өргөдөл гаргахдаа төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.

Өргөдлийг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдлийг  цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл гаргаж болно.

"Өргөдөл" гэдэг нь төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт,  санал, мэдэгдлийн шинжийг агуулсан тодорхой этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг хэлнэ.

Өргөдөл тавигдах шаардлага:

  • Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно.
  • Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж,  төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

Өргөдөл хүлээн авах:

Төрийн бүх байгууллага өргөдөл гаргагчийг хүлээн авч бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдлийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэж, харьяалагдах албан тушаалтанд хүргүүлнэ.

Өргөдлийг хянан үзэх:

Өргөдөл  нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно.

Хэрэв өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл байвал тухайн харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ.

Өргөдөл нь өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл байвал дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулж шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргасан этгээдээс тодруулах боломжтой баримт мэдээллийг шаардан авах эрхтэй.

Өргөдөлд хариу шийдвэр өгөх:

Өргөдөл гаргагч этгээдийн гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн, эсвэл шийдвэрлэгдэх боломжгүй болон удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал бол тухай өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгээр хариу мэдэгдэнэ.

Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна.

Өргөдлийг хянаж үзэхгүй байх, буцаах:

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

  • өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй.
  • бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол.
  • төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй.
  • өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
  • өргөдөлд тавигдах шаардлага хангаагүй тохиолдолд.

Дээрх нөхцөлийн дагуу таны  гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, өргөдөл гаргагч этгээдэд З хоногийн дотор буцаана.


http://e-khutuch.mn/guide/print/20/198/decide_order