ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Бараа тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах

Хуулийн зохицуулалт

Тээврийн хэрэгслийн төрлийг харгалзаж, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг гаалийн нутаг дэвсгэрээс олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор гаргана.

Зарим нэр төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно.

Тээвэрлэгч барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахад энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримт шаардлага хангаагүй тохиолдолд тээвэрлэгч нэмэлт мэдээлэл гаргаж өгнө.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гаалийн байгууллага

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Тээвэрлэгч нь улсын хилээр гаргах барааг гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээнд өөрчлөлт оруулалгүй гаалийн хяналт дор тээвэрлэнэ.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргах боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад хүргэх арга хэмжээ авах бөгөөд энэ тохиолдолд барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Гаалийн нутаг дэвсгэрээс гаргах барааг гаалийн байгууллагын ажлын цагаар, гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгсэлд ачна.

Барааг энэ хуулийн 53.2-т зааснаас өөр газар, цагт ачих тохиолдолд зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт 1. Барааны ангиллын кодыг урьдчилан мэдсэнээр ямар ач холбогдолтой вэ?

Цаг хугацаа хэмнэнэ, тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараа мөн эсэхээ урьдчилан мэдэх боломжтой.

Асуулт 2. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлох хүсэлтийг аль гаалийн байгууллагад гаргах вэ?

ГЕГ-ын Барааны ангилал үнэлгээний хэлтэст гаргана. Тухайн импортлох гэж буй бараа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байх тохиолдолд батлагдсан журмын дагуу маягтыг бөглөн хүсэлтээ гаргана.

Асуулт 3. Ачаа, суудлын хосолмол зориулалттай нэг бүхээгтэй тээврийн хэрэгсэл дээр ангиллын маргаан их гардаг. Үүнийг ямар зарчмаар шийдвэрлэдэг вэ?

  1. ДГБ-аас боловсруулан гаргасан шалгуур үзүүлэлт  2. Улсын дээд шүүхийн 2007 оны тайлбарт заасны дагуу суудлын автомашин гэдэгт юуг ойлгох талаар нэг мөр тайлбарласан байдаг.

Энэ дашрамд хэлэхэд ам дамжсан ташаа мэдээллээр иргэд суудлын автомашины ангилалд хамаарах тээврийн хэрэгслийг оруулж ирж байна. Иймд үнэн зөв мэдээллийг гаалийн байгууллагаас авах нь зүйтэй


http://e-khutuch.mn/guide/print/22/408/all