ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Бараа мэдүүлэх

Хуулийн зохицуулалт

Гаалийн тухай хуулийн зургадугаар дэд бүлэгт зохицуулсан байдаг. Үүнд:

Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараах хэлбэрээр мэдүүлж болно:

  • Бичгээр
  • Мэдээллийн сүлжээгээр
  • Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар
  • Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр.

Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ.

Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлж болно.

Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ.

Мэдүүлэгч дараах эрх эдэлнэ:

  • Гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх
  • Барааг бодитоор мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих
  • Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах
  • Гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах
  • Гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, болон бусад шинжилгээний дүнтэй танилцах
  • Бараанд холбогдох мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлэх
  • Энэ хуульд заасан бусад эрх

Мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

  • Гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах,
  • Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх
  • Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх
  • Мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах
  • Гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх,
  • Гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
  • Түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах
  • Хуульд заасан бусад үүрэг

Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:

-гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх

-тээврийн бичиг баримт

-тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз

-Хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гаалийн байгууллага

Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийг энэ хуулийн 25.1-д заасан цагт гаалийн байгууллагад хүргүүлэх бөгөөд мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн гаалийн мэдүүлэг, мэдээлэл, баримт бичигт энэ хугацаа мөн адил хамаарна.

Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад мэдүүлнэ.

Гаалийн мэдүүлэг өгөх хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр уг хугацааг энэ хуулийн 44.1, 44.2-т зааснаар дахин нэг удаа сунгана.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Нэг илгээгчээс нэг хүлээн авагчид илгээх, тус тусдаа тээврийн бичиг баримт бүхий, барааны оноосон нэр, ангиллын код, гарал үүслийн улс нь ижил бөгөөд барааг нэг өдөр илгээж байгаа, эсхүл нэг өдөр хүлээн авч байгаа тохиолдолд нэг ачилт гэж үзэж, барааны гаалийн нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийж болно.

Иж бүрдэл бүхий тоног төхөөрөмж, машин, техникийг тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан эд анги, бүрдэл хэсгээр нь салгаж тээвэрлэсэн тохиолдолд нэг ачилтад хамааруулж болно.

Нэг тээврийн хэрэгсэлд ачигдсан олон нэр төрлийн бараа нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн нэг зүйлд хамрагдах бол мэдүүлэгчийн хүсэлтээр хамгийн өндөр тарифтай нэг бараагаар төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад барааны нэр, тоо, хэмжээ, үнийг тусгасан баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргана.


http://e-khutuch.mn/guide/print/22/409/all