ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим

Хуулийн зохицуулалт

 Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна.

Гаалийн нутаг дэвсгэрт  түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд барааг байршуулахад гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаргуулан авч болно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хийх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт 1. Стратегийн хүнс гэж юу вэ?

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу СТРАТЕГИЙН ХҮНС гэдэг нь Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, малын сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг хэлнэ.

Асуулт 2. Стратегийн хүнс тус бүрт юу хамаарах талаар ямар хууль тогтоомжоос мэдэж болох вэ?

ЗГ-ын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох, зөвшөөрөл олгох түр журмын 1.6 дахь заалтаас харж болно.

ЗГ-ын 77 дугаар тогтоолын 1.6 дахь заалтаас харж болно.

ЗГ-ын 77 дугаар тогтоолын 1.6 дахь заалт:

Малын мах: Үхэр, адуу, тэмээ, хонь, ямааны дулаан аргаар боловсруулснаас бусад мах

Дулааны аргаар боловсруулах: үхрийн махыг 80, хонь, ямааны махыг 65 хэмийн халуунд 30 минут чанах, жигнэх, шарах хэлбэрээр боловсруулах

Сүү: Шингэн болон хуурай сүү

Гурил: улаан буудайн гурил

Ундны ус: Хүнсний зориулалтаар савласан ус

Зөвшөөрөл шаардлагагүй.

Асуулт 3. Стратегийн хүнстэй холбоотой харилцааг ямар эрх зүйн хэм хэмжээний актуудаар зохицуулдаг вэ?

Дараах эрх зүйн хэм хэмжээний актуудаар зохицуулдаг. Үүнд:

  • Монгол улсын хүнсний тухай хууль, 2012
  • Монгол улсын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, 2012
  • Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002
  • Засгийн газрын 173 дугаар тогтоол “ Жагсаалт журам батлах тухай” /2010 оны 22, 2014 оны 190 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/
  • “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” ЗГ-ын тогтоол, 2013
  • “2015 оны нэгдүгээр хагас жилд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох тухай” ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын А-03 дугаар тушаал,
  • “2015 оны эхний хагас жилд зарим аж ахуйн нэгжид мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох тухай” ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны А-07 дугаар тушаал.

http://e-khutuch.mn/guide/print/22/410/all