ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа СӨХ-ийн талаар

Сууц өмчлөгчдийн холбооны талаар

Хуулийн зохицуулалт

​​​СӨХ-ний эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 

  • холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;
  • холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;
  • удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
  • холбоог өөрчлөн байгуулах;
  • холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах;
  • байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;
  • дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
  • сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;
  • тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих;
  • хууль, дүрэмд заасан бусад асуудал.

СӨХ-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байх ба СӨХ-ны дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Харин ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулах бөгөөд хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулах ёстой.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/23/342/law