ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /эд хөрөнгийн эрхийн бүртгэл/ Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

"эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийг

Хуулийн зохицуулалт

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй.

  • Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд
  • Хувийн сууц /амины орон сууц/-ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд
  • Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
  • Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, автозогсоол зэрэг нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
  • Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
  • Худалдах, худалдан авах гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бэлэглэлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Арилжааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Хамтран өмчлөгч өөрчлөгдөх хэлцлийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Өвлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Шүүх, арбитрийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Албадан дуудлага худалдаагаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек / гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек / гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Барьцааны эрх болон барьцаалбартай барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхэд сервитут тогтоосныг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах /узуфрукт/ эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Батлан даалтын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд
  • Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд
  • Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа, хуулбар авахад
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин авахад
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэмтсэн, устсан тохиолдолд дахин авахад
  • Эрхийн улсын бүртгэлийг хаахад
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дараах салбар нэгжүүдээс бүрдэнэ.

  1. Баруун бүс 
  2. Зүүн бүс 
  3. Төвийн бүс 
  4. Хангайн бүс 
  5. Нийслэл дэхь улсын бүргэлийн газар 

Д/Д

Нэр

Албан тушаал

Утас

И-Мэйл хаяг

1 Бямбажавын Ариунболд Газрын дарга 350904 b.ariunbold@burtgel.gov.mn
2 Зундуйн Ганцэцэг Ахлах мэргэжилтэн 7011-3539 z.gantsetseg@burtgel.gov.mn
3 Эрхэмбаярын Отгонтунгалаг Улсын ахлах бүртгэгч 7011-3539 e.otgontungalag@burtgel.gov.mn
4 Өлзийдаваагийн Өнөрлхам Улсын ахлах бүртгэгч 7011-3539 u.unurlkham@burtgel.gov.mn
5 Буяндэлгэрийн Одонгэрэл Улсын бүртгэгч 7011-3239 b.odongerel@burtgel.gov.mn
6 Пүрэвжавын Мөнхтогтох Улсын бүртгэгч 7011-3539 muugiinuu1414@gmail.com
7 Эрдэнэ-Очирын Оюунцэцэг Улсын бүртгэгч 7011-3239 oyuntsetseg.e@burtgel.gov.mn
8 Лувсанчүлтэмийн Гансүх Улсын бүртгэгч 7011-3539 l.gansukh@burtgel.gov.mn
9 Жаргалсайханы Норжин Улсын бүртгэгч 7011-3539 j.norjin@burtgel.gov.mn
10 Чойдогжамцын Чимэдсүрэн Улсын бүртгэгч 7011-3239 ch.chimedsuren@burtgel.gov.mn
11 Бямбаагийн Мөнхбаатар Мэргэжилтэн 7011-3539 b.munkhbaatar@burtgel.gov.mn
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг хуульд зааснаар ямар бүртгэл гэдгээс хамаарч ажлын 3-5 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэнэ. Жишээ нь 

  • Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд ажлын 5 өдрийн дотор 
  • Хувийн сууц /амины орон сууц/-ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд ажлын 5 өдрийн дотор
  • Өвлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд ажлын 3 өдрийн дотор 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек / гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол ажлын 3 өдрийн дотор 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол ажлын 3 өдөр гэх мэт 

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг хуульд зааснаар ямар бүртгэл гэдгээс хамаарч ажлын 3-5 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэнэ. Жишээ нь 

  • Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд ажлын 5 өдрийн дотор 
  • Хувийн сууц /амины орон сууц/-ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд ажлын 5 өдрийн дотор
  • Өвлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд ажлын 3 өдрийн дотор 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек / гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол ажлын 3 өдрийн дотор 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол ажлын 3 өдөр гэх мэт 
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь  гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд гомдол гаргаж болно.
 

  1. Иргэн та Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахимаар буюу e-mongolia.mn сайтаар орж гаргах боломжтой.
  2. Иргэн, хуулийн этгээд нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 3-р зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн Улсын бүртгэлийн хэлтэст бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.Мэдүүлэг татах авна уу. 
  3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /Хуулийн этгээд/ Энд дарж татаж авна уу 
  4. Барьцаалбарын загвар маягт 
  5. Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/ Энд дарж татаж авна уу. 


Асуулт 1: Би өөрийн нэр дээр газар өмчилж авсан одоо улсын бүртгэлд бүртгүүлэх бол ямар материал бүрдүүлэх бэ? 

Та өөрийн нэр дээр байгаа газрыг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх бол дараах материалыг бүрдүүлж оршин байгаа газрын улсын бүртгэлд өгнө. Үүнд: 

 Мэдүүлэг гаргана.

Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/

 Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/

 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт 

Асуулт 2: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэмтсэн, устсан тохиолдолд дахин авч болох уу ? 

Тиймээ болно. Та дараах материалыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хандана. 

  • Мэдүүлэг гаргана.
  • Иргэний өргөдөл, хуулийн этгээд бол албан хүсэлт.
  • Ашиглах боломжгүй элэгдэж хуучирсан, гэмтсэн гэрчилгээ
  • Гэрчилгээ устсан бол энэ тухай мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт.
  • /үерийн ус, гал түймрийн улмаас гэрчилгээ устсан тохиолдолд/
  •  Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авч болно.Бүртгэлийн байгууллага таны хүсэлтийг авч үзээд Ажлын 10 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

 


http://e-khutuch.mn/guide/print/28/172/all