ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Эрт илрүүлэг

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эрт илрүүлгээр өөрчлөлтгүй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын "Z" кодоор эмчийн үзлэгийн цахим бүртгэлд бүртгэж, мэдээллийн санд оруулна.

Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын холбогдох оношийн хамааралтай бүлгээр бүртгэж, эмч хяналтад авна.

Иргэн нэгэнт оношлогдсон өвчин эмгэгээр эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдахгүй.

Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад холбогдох журмын дагуу илгээнэ.

Онош тодруулахаар илгээсэн тохиолдлыг хүлээн авсан эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага нь оношийг баталгаажуулан эргэн мэдээлэх бөгөөд, цаашид авах арга хэмжээний талаар илгээсэн байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Онош баталгаажсан тохиолдолд онош тавьсан болон онош тодруулахаар илгээсэн эрүүл мэндийн байгууллага хариуцна. Онош тавьсан эмч эрт илрүүлгийн цахим бүртгэлд тэмдэглэл хөтлөнө. 

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь өөрийн байгууллагад бүртгэлтэй иргэний онош баталгаажсан тохиолдол, эмчийн хяналтад орсон мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлээс татан авч, дүн шинжилгээ хийж, хяналтад ороогүй иргэнтэй холбогдож, хяналтад орохыг зөвлөж, эмчлэх арга хэмжээг зохион байгуулна.

Үзлэг шинжилгээнд ирэхдээ дараах бичиг баримттай ирнэ:

  • Иргэний үнэмлэх

  • Амбулторийн үзлэгийн карт

  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байх/


http://e-khutuch.mn/guide/print/3/447/decide_order