ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Эрт илрүүлэг

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
  1. Иргэн эрт илрүүлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн байгууллагыг харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлнэ.  
  2. Товлолт хугацаа нь иргэний төрсөн өдрөөс дараа жилийн төрсөн өдрийн өмнөх өдөр хүртэл үргэлжилнэ. 
  3. Иргэн эрт илрүүлгийг товлолын дагуу жилд нэг удаа хийлгэх ба цахим бүртгэлийн програмд зөвхөн товлолт насанд хамаарах үзлэг, шинжилгээ, оношилгоог тохируулан оруулсан байна.
  4. Иргэн харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонголт хийнэ.
  5. Эрт илрүүлгийг нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийг дэмжих төв болон тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, клиникт товлолын дагуу хийнэ.
  6. Эрүүл мэндийн байгууллага нь эрт илрүүлгийг үндсэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй үзүүлэхээр зохион байгуулна.
  7. Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах цахим урилга хүлээж авсан иргэн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлгийн цахим бүртгэлд бүртгүүлж, халдварт болон халдварт бус өвчний анхдагч эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.
  8. Эрүүл мэндийн байгууллага нь товлолт насанд хийх эрт илрүүлгийг иж бүрэн хийх боломжгүй тохиолдолд бусад эрүүл мэндийн байгууллага, лаборатори, мэргэжлийн багтай хамтран ажиллах гэрээ байгуулж, туслан гүйцэтгүүлнэ. Энэ нь тухайн үндсэн үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

http://e-khutuch.mn/guide/print/3/447/decide_org