ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Эрт илрүүлэг

Асуулт 1. Иргэн та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцлийг бүрдүүлэх

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох

  • Халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх

  • Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх

  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагаар орох

  • Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах

  • Эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх

  • Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх

Асуулт 2. Иргэний та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар эрх эдэлдэг вэ?

  • Эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах

  • Өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх

  • Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах

  • Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

  • Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах

  • Хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн таатай нөхцлийг бүрдүүлэх

Асуулт 3. Ямар төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах вэ?

  • Жирэмсний, төрөх, төрсний дараах 45 хоногт эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ

  • Халдвар судалалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл

  • Нийгмийн рэүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

  • Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ

  • Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн /оношийн бүргээр/ эмчилгээ

  • Удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал

  • Бие махбодийн ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ

  • 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал

Асуулт 4. В, С вирус тоолох шинжилгжжг хаана хийлгэх вэ?

Уг оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж, улсын болон хувийн хэвшлийн 22 лабораториор дамжуулан гүйцэтгэхээр  гэрээ байгуулан ажиллаж байна.

В, С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ хийх лабораторийг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт 5. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд яаж хамрагдах вэ?

Иргэн харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонголт хийнэ.Иргэн эрт илрүүлгийг товлолын дагуу жилд нэг удаа хийлгэх ба цахим бүртгэлийн програмд зөвхөн товлолт насанд хамаарах үзлэг, шинжилгээ, оношилгоог тохируулан оруулсан байна.Онош баталгаажсан тохиолдолд онош тавьсан болон онош тодруулахаар илгээсэн эрүүл мэндийн байгууллага хариуцна. Онош тавьсан эмч эрт илрүүлгийн цахим бүртгэлд тэмдэглэл хөтлөнө.

 


http://e-khutuch.mn/guide/print/3/447/faq