ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Эрт илрүүлэг

Хуулийн зохицуулалт

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар "Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчинөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо зохион байгуулах журам"-ыг баталсан уг журамд зааснаар 

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь бүртгэлтэй хүн амын дараа оны эрт илрүүлэгт хамрагдах судалгааг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.
  • Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь энэхүү журмын 2.1-д заасан судалгааг нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрт илрүүлэгт хамрагдах судалгаанд бүртгэгдсэн иргэн бүрт цахим урилгыг товлолт насанд хүрсэн сард нь багтаан илгээнэ.
  • Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах талаар иргэнд сануулах цахим урилга илгээх, дуудах, эргэн дуудах, бүртгэх, үзлэг, шинжилгээний хариу дүгнэлтийг мэдээлэх, эрсдэлтэй тохиолдлыг онош тодруулахаар илгээх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах талаар зөвлөмж өгөх үйлчилгээ бүрэн цахимжсан байна.  
  • Хүүхдийн эмгэгийн эрт илрүүлгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу хийнэ. Хүүхдэд эрт илрүүлэг хийх эмч нар сургалтад хамрагдаж чадавхжсан байна.
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхээр ирсэн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт эрт илрүүлэгт хамрагдах талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангахаар заасан байна. 

http://e-khutuch.mn/guide/print/3/447/law