ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалаар эдлэх тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн спортын клуб, эмийн сан хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ./Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг/

Даатгуулагч өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ./ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг/

Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна./Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг/

Та “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эрүүл мэндийн тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуултийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмнийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г ЭНД дарж үзнэ үү.


http://e-khutuch.mn/guide/print/3/449/law