ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

Хуулийн зохицуулалт

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.17 дах хэсэгт зааснаар "эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл" гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл явцыг хэлнэ.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах.

22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж тус тус заасан.

Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн газар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/503 дугаар тушаал “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” Магадлан итгэмжлэх журмыг баталсан.

Эрүүл мэндийн байгууллага сайн дурын үндсэн дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг болон хүн амд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний технологи, чанарыг үнэлүүлж, магадлан итгэмжлэл авдаг.


http://e-khutuch.mn/guide/print/3/8/law