ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

  • Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно.
  • Дээр дурдсан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Нотариатын үйлдэл хийх заавар:

Арван нэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

11.1.Нотариатч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтална.

11.2.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичгийг гэрчлүүлэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөхөөр хүсэлт гаргасан этгээд байна.       


http://e-khutuch.mn/guide/print/30/358/law