ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Оршин суух зөвшөөрөл олгох

Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргаснаар оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

Оршин суух зөвшөөрөл хүссэн болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн дараах үүрэгтэй:

  • худал мэдүүлэг өгөхгүй байх;
  • холбогдох байгууллагаас дуудсан цагт өөрийн биеэр ирэх;
  • зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжин ажиллах, суралцахгүй байх;
  • оршин суух зөвшөөрөл олгох, сунгахад шаардагдах нотлох баримтыг гаргаж өгөх.

Дараах тохиолдол илэрвэл гадаадын иргэнийг уригч нь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:

  • гадаадын иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн, эсхүл ажлын байраа сольсон;
  • гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, сургуулиа орхисон болон төгсөөгүй;
  • гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн;
  • гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.
  • Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн паспортаа сольсон тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

http://e-khutuch.mn/guide/print/31/279/advice