ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Оршин суух зөвшөөрөл олгох

Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргаснаар оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Гадаадын иргэн Таны оршин суух зөвшөөрөл авах, сунгахтай холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/31/279/complain