ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяат болох

Гадаадын иргэн буюу харьяалалгүй иргэн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”.

18.2. Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.

 

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохтой холбогдсон асуудлыг Харьяатын тухай хуулиар зохицуулдаг. Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасны дагуу Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна:

  1. амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;
  2. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;
  3. Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;
  4. энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;
  5. Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /2010 он/ ЭНД дарж үзнэ үү. 
  • Харьяатын тухай хууль /1995 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоол “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам” ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/31/290/law