ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяатаас гарах

Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

Эцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөх: Эцэг, эх нь хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр гаргасан тэдний хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрч болно.

16-18 хүртэл насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийг авсан байна.

Харьяатаас гарахыг татгалзах:

Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гаргахыг татгалзаж болно:

1/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

2/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа;

3/харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол.


http://e-khutuch.mn/guide/print/31/291/advice